Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй, нэгж байгууллагуудын анхааралд
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 240 тоот тушаалаар Үйлдвэр худалдааны сайд /хуучин нэрээр/-ын 2008 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Үйлчилгээний хөлс тогтоох тухай” 181 тоот тушаалыг хүчингүй болгосон тул тусгай зөвшөөрөл эзэмшигч Та бүхэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу 1 сарын өмнө гаргаж байхыг анхааруулж байна.