Хятад улсын Коксжих нүүрсний үнэ

Шанси Коксжих нүүрсний корпораци нь нүүрсний үнээ нэмэхээр мэдээлсэнтэй холбогдуулан зарим олборлолтын бүсүүдэд нүүрсний үнэ 10- 20 юань/ тонн-оор нэмэгдэж, орон нутгийн коксжих нүүрсний зах зээлд эерэг нөлөөтэй байна.

zurag2

 

Тоон үзүүлэлт 2014 оны 10 сарын 27 байдлаар Хятадын коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногоос 0.36 хувиар өсөж, Жинтанг мужийн импортын коксжих нүүрсний үнийн индекс буюу Австралийн коксжих нүүрс 665 юань/тонн үнэтэйгээр сүүлийн хоёр 7 хоногт тогтвортой байна.

 

zurag2

 

Импортын нүүрсэнд ноогдуулах 3 хувийн татвараас шалтгаалж Хятад улсын коксжих нүүрсний дотоодын зах зээлд эерэг хандлага ажиглагдаж байна. Тус улсын тэргүүлэх олборлогч компаниуд нүүрсний үнээ 10- 20 юань/ тонн- оор нэмсэн ба бусад компаниуд ч үнээ нэмэх төлөвлөгөөтэй байна. Нүүрсний эрэлт нийлүүлэлтийн харьцаанд эерэг хандлага харагдаж байгаа боловч урт хугацаандаа зах зээлийн байдал тогтворгүй байхаар ажиглагдаж байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд Хэбэй мужийн коксжих нүүрсний үнэ тогтвортой байлаа. Гэвч 11 сард зохион байгуулагдах APEC- ийн хуралтай холбогдуулан агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний хүрээнд ихэнх  төмөрлөгийн болон коксийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоох буюу үйлдвэрлэлээ багасгах учир нүүрсний эрэлтэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Шандонг мужид нүүрсний зах зээл тогтвортой, дээд зэргийн болон хагас коксжих нүүрсний эрэлт бусад төрлийн нүүрснээс өндөр байна.

 

Хэтийн төлөв

 

Коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх хандлагагүй байгаа учраас Хятад улсын коксжих нүүрсний зах зээл богино хугацаандаа тогтвортой байх төлөвтэй байна. Импортын нүүрсэнд ноогдуулах 3 хувийн татвараас шалтгаалж уг нүүрсний хямд үнийн давуу тал багасаж импорт буурах хандлагатай байна.

 

Хятадын нүүрсний импорт 2014 оны 9 сарын 1 ний байдлаар

 

Импорт

2014.08   сар,

Мян тонн

2013.08 сараас(+/- %)

2014 оны өссөн дүн, Мян тонн

2013 оноос (+/- %)

Нийт

18.860

-27.4

201.730

-5.3

Антрацит

1820

-2.7

21390

-19.2

Коксжих нүүрс

3840

-39.0

39830

-16.1

Эрчим хүчний нүүрс

8590

-19.9

79130

9.1

Хүрэн нүүрс

3690

0.8

45480

14.7

 

Хятад улсын нүүрсний импорт

 

Олборлолт

2014 он 8 сар

2014 онд

 

Хэмжээ

(1,000 тонн)

 

 

Үнэ

(US$1,000)

 

 

Хэмжээ

(1,000 тонн)

 

 

Үнэ

(US$1,000)

 

Нийт

15,171.4

1,189,342

156,245.50

13,385,350

Австрали

7,323.51

621,736.40

61,066.21

5,992,232

Бeлги

0.45

116.18

1.13

294.8

Канад

473.93

51,529.44

5,139.54

635,074.30

Чили

0.00

0.00

147.66

7,582.17

Колумб

0.00

0.00

105.16

12,618.82

Индонези

2,833.34

189,681.40

33,648.38

2,413,054.00

Иран

0.00

0.00

21.00

1,474.43

Kиргиз

0.51

10.19

3.24

67.03

БНАСАУ

1,285.18

93,380.85

10,031.83

768,052.20

Казакстан

0

0

37.83

4,902.72

Лаос

0.00

0.00

10.13

501.26

Mянмар

0.40

11.03

1.0

27.57

Mонгол

1,334.35

73,347.45

12,345.30

657,692.60

Бусад

1920.1

159,528

33,834.26

2,899,353

Тайлбар: Нийт=Нүүрсний төрлийн бүх бүтээгдэхүүн

ЭХ СУРВАЛЖ: http://en.sxcoal.com/501/106090/DataShow.html