Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж, мэдээллийг ил тод болгоно
Ашигт малтмал, газрын тосны газарт энэ сарын 22-ны өдрөөс Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг агентлагийн албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж эхэллээ.
Ажлын хэсгээс өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газрын удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцууллаа.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт “Энэхүү үйл ажиллагаанд манай байгууллагын зүгээс мэдээллийг ил тод байлгах тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд удирдамжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд идэвхтэй хамрагдаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана” гэдгээ онцоллоо. Мөн энэ хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газар дээр Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах шаардлага хангах хүнийг санал болгох ба үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.