Ашигт малтмал, газрын тосны газар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын газрын тосны салбарын мэргэжлийн боловсон хүчний сургалт, судалгааны ажлыг дэмжих, бүх шатны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС-ийн ГУУС-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд: 

  • Газрын тосны салбарын төрийн эзэмшлийн, орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын шинжилгээ хийх томоохон лаборатори болох “Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лаборатори”-д судлаач, эрдэмтэд судалгаа шинжилгээ хийх 
  • АМГТГ-ын ажилтан, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, магистр, докторын шатны сургалтанд хамруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх 
  • Хоёр талын албан хаагчдын мэргэжил, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх салбарын болон холбогдох асуудлаар олон улсын болон үндэсний хэмжээний хурал, зөвлөгөөнд оролцох, хамтран зохион байгуулах
  • Гадаад болон дотоод зах зээлийн судалгааг хамтран явуулж түүнийгээ тогтмол нийтэд мэдээлэх, үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана.