Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Дараахи компаниуд доорхи тусгай зөвшөөрлийн талбайдаа 2011 онд хайгуулын ажил гүйцэтгэж, зарцуулсан зардлын хэмжээгээ Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д зааснаар санхүүгийн тайлан тэнцэлдээ тусгаж төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулаагүй нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хэмжээг тодорхойлох боломжгүй болгож байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4–д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар мэдэгдэл шуудангаар илгээсэн боловч мэдэгдэл буцаж ирсэн тул Кадастрын хэлтэст ирж хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэн мэдэгдлээ хүлээн авна уу .
д/д |
Аж ахуйн нэгжийн нэр |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
Шуудангаар илгээсэн мэдэгдлийн дугаар |
Шуудангаар илгээсэн мэдэгдлийн огноо |
1 |
Гранд формула ХХК |
14146Х |
6-7669 |
2012.12.14 |
2 |
Монроссельмаш ХХК |
5841Х |
6-7934 |
2012.12.26 |
3 |
Төмөрмөрөн ХХК |
16712Х |
6-7730 |
2012.12.24 |
АМГ-ЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС