"Орон нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны загвар гэрээ" - ний хэлэлцүүлэг боллоо

Тус хэлэлцүүлэг нь ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана”,мөн

Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах” гэж тус тус заасны дагуу  Орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээний төслийг төрийн байгууллага, орон нутаг, аж ахуй нэгж, салбарын мэргэжлийн холбоодуудтай хамтран хэлэлцлээ.

Энэхүү гэрээний зорилго нь орон нутгийг хөгжүүлэх, хөгжлийг нь дэмжих иргэдийн амьжтргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэх юм.