Мэдээлэл
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралт “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмалын газраас нэр бүхий 10 талбайд сонгон шалгаруулалт явуулсан.
Тус сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдээс “Эм Эм Ар Ай” ХХК, “Мэлбүрикапитал монголиа” ХХК, “Хаадын эрдэнэс” ХХК, “ Эс Кью Эс” ХХК, “Айбекс лэнд монголиа” ХХК, “Гоби коул энд энержи” ХХК нь дээрхи журмын шаардлагыг хангаж шалгарсан оролцогч болсныг мэдэгдье.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР