Зөвшөөрлийн тогтолцоонд орсон өөрчлөлт

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах чиглэлээр Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн.

Шинэ зохицуулалтаар:

1. Эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл хүлээлгүй, төрд мэдэгдээд эрхлэх боломжтой болсон.

2. Зөвшөөрөл авах, сунгуулахад шаардах баримт бичиг, үйл явцыг илүү тодорхой болгосон.

3. Бизнес эрхлэхэд шаарддаг бүртгэл, дүгнэлт, гэрчилгээ зэрэг зөвшөөрлийн шинжтэй баримт бичгийг цэгцэлж, бууруулсан.

4. Зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэн, бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардал, шат дамжлагыг бууруулах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

5. Үйл ажиллагаа нь зөрчилгүй зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг явцын хяналтад үндэслэн шууд сунгах боломжтой болсон.


Эх сурвалж

Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 117 үг (960 тэмдэгт)
Уншсан: 45
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-10-22 14:01:38 - Лхамноржин Өлзийтогтох
Шинэчилсэн: 2026-10-22 14:04:25 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах