“Уурхайчдын өглөө” уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шууд сонсож, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилгоор “Уурхайчдын өглөө” уулзалтыг цувралаар зохион байгуулж байна.

Энэ удаагийн уулзалт “Сэргээгдэх эрчим хүчний хангамж, цахилгаан тоног төхөөрөмж” сэдвийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Пүрэв гарагт Чингис хаан үндэсний музейн "MUSE Coffee Shop"-д болох юм.

Уулзалтаар уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй эрчим хүчний хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт болон сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийн талаар санал солилцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг virutall болон бодит түвшинд идэвхжүүлэхийг зорин ажиллаж байна.

Салбарын аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд болон оролцогчид та бүхэн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ доорх линк болон QR кодыг уншуулан урьдчилан өгөх боломжтой.

  • Санал өгөх линк: Энд дарна уу.
  • Уулзалт болох хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр (Пүрэв гараг)
  • Байршил: Чингис хаан үндэсний музейн 1 давхарын "MUSE Coffee Shop"


Эх сурвалж: 
Уул уурхайн хэлтэс
Хөрөнгө оруулалтын судалгаа хариуцсан мэргэжилтэн Д.Золзаяа
Утас: 51-263920

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 164 үг (1240 тэмдэгт)
Уншсан: 23
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-10-22 14:16:21 - Лхамноржин Өлзийтогтох
Шинэчилсэн: 2026-10-22 14:23:05 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах