Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Уурхайчдын өглөө” уулзалт 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр боллоо.
Энэ удаагийн уулзалтыг “Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тоног төхөөрөмж” сэдвийн хүрээнд зохион байгуулж, төвийн эрчим хүчний системд холбогдоогүй уул уурхайн компаниуд болон зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар салбарын технологийн шинэчлэл, ногоон шилжилтийн чиглэлээр дараах танилцуулгуудыг хийсэн юм.
Үүнд:
- “Монкабель системс” ХХК “Уурхай, оффис болон хувийн нөхцөлд цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж” сэдвээр;
- “И Ви Форвард” ХХК “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” сэдвээр;
- “Эм Эс Эм групп” ХХК “Уурхай болон хувийн нөхцөлд ашиглах цахилгаан автомашины өнөөгийн байдал” сэдвээр;
- Голомт банк “Ногоон зээлийн санхүүжилт” сэдвээр;
- “МАК-Энержи” ХХК “Сэргээгдэх эрчим хүчийг уул уурхайн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн туршлага” сэдвээр тус тус танилцуулга хийв.
“Уурхайчдын өглөө” уулзалтаар уурхайн түлшний хэрэглээг бууруулж, байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлэх болон түүнийг ногоон зээлээр санхүүжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцлээ.