“Цацрагийн хяналтад нэвтрүүлсэн цахим үйлчилгээг танилцуулах нь” сэдэвт сургалт, уулзалт болно

Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээрх төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай, нээлттэй, ил тод хүргэх зорилгоор 5 төрлийн үйлчилгээг цахимжууллаа.

Энэхүү шинээр нэвтрүүлсэн цахим үйлчилгээнүүдийг танилцуулах болон жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлдэг цацрагийн үүсгүүрийн бүртгэл, дотоод хяналтын тайлангийн агуулга, цахимаар хэрхэн илгээх зааварчилгааг өгөх “Цацрагийн хяналтад нэвтрүүлсэн цахим үйлчилгээг танилцуулах нь” сэдэвт сургалт, уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулна.

Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон цацрагтай ажиллагчдыг тус сургалтад идэвхтэй оролцохыг урьж байна.

Анхааруулга: Энэ жилээс эхлэн цацрагийн үүсгүүрийн бүртгэл болон дотоод хяналтын тайланг албан бичгээр (цаасаар) хүлээн авахгүй, зөвхөн цахимаар авна. Иймд холбогдох байгууллага, ажилтнууд сургалтад заавал оролцож мэдээлэл авна уу.

Сургалтад оролцох хүсэлтэй иргэд, байгууллага доорх холбоосоор нэвтрэн бүртгүүлнэ үү. ЭНД ДАРНА УУ.


Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 138 үг (1121 тэмдэгт)
Уншсан: 61
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-11-02 11:59:20 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах