Нээлттэй хаалганы өдөр-2026

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГЫН ЯАМ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ХАМТРАН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР ОРОЛЦОЖ БАЙНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус арга хэмжээ 2026 оны 4-р сарын 9-11-ний өдрүүдэд 10:00-16:30 цагийн хооронд 3 хоног үргэлжлэх юм. “Нээлттэй хаалганы өдөр”-т салбарын төрийн болон төрийн өмчит байгууллагууд өргөнөөр оролцож иргэд олон нийтэд нээлттэй түргэн, шуурхай мэдээлэл өгч ажиллаж байна. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Цөмийн энергийн комисс, “Эрдэнэс Монгол” нэгдэл болон түүний харьяа компаниуд, түүнчлэн эрчим хүчний томоохон байгууллагууд болон сэргээгдэх эрчим хүчний компаниуд багтаж байна.

Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллагууд иргэдтэй шууд харилцаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Мөн иргэд дараах чиглэлээр мэдээлэл, үйлчилгээ авах боломжтой. Үүнд:

  • Хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл
  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ
  • Цахилгаан, дулааны техникийн нөхцөлийн шийдвэрлэлт
  • Гомдол, санал хүсэлтийг газар дээр нь хүлээн авч шийдвэрлэх
  • Эрчим хүч хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний талаарх зөвлөгөө, мэдээлэл
  • Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн боломжийн талаарх зөвлөгөө

Ашигт малтмал, газрын тосны газрын хувьд тус өдөрлөгт:

- Цөмийн болон цацрагын хяналтын хэлтэс,

- Уул уурхайн төв лаборатори,

- Газрын тосны ашиглалтын хэлтэс,

- Газрын тосны хайгуулын хэлтэс,

- Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэс,

- Уул уурхайн хэлтэс,

- Ашигт малтмалын хайгуулын хэлтэс,

- Кадастрын хэлтэс гэсэн мэргэжлийн салбарын хэлтэс нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

Иймд иргэд та бүхнийг 2026.04.09-11-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-т хүрэлцэн ирж танилцахыг урьж байна.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР







Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 267 үг (2041 тэмдэгт)
Уншсан: 103
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-04-10 08:04:08
Хуваалцах