Монгол Улсын шатдаг хийн импорт, хэрэглээний мэдээлэл /2016–2026.09 сар/
2026-10-07 12:39:51
Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан статистик мэдээллээр манай улсын шатдаг хийн импорт болон хэрэглээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг тоймлон хүргэж байна.
2026 оны 9 дүгээр сарын байдлаар манай улс шатдаг хийн нийт импортынхоо 98 хувийг Оросын Холбооны Улсаас оруулж ирж байгаа бол үлдсэн 2 хувийг БНСУ болон БНХАУ-аас тус бүр 1 хувийг импортолжээ. Төрлөөр нь авч үзвэл LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий 97 хувийг эзэлж байгаа бөгөөд изобутан хий 2 хувь, LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий 1 хувийг эзэлж байна. Нийт импортолсон хийн 55 хувийг ахуйн хэрэгцээнд, 45 хувийг авто хийн зориулалтаар ашиглаж байна.
2016 онд 30,522 тонн шатдаг хий импортолж байсан бол хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр 2024 онд хамгийн өндөр буюу 44,420 тоннд хүрсэн юм. Харин 2026 оны эхний 9 сарын байдлаар нийт 33,921 тонн шатдаг хий импортолж, дотоодын хэрэгцээг ханган ажиллаж байна.
Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922