Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн сонгон шалгаруулалтын зар
2026-10-08 16:21:33
|
Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн сонгон шалгаруулалтын зар Сонгон шалгаруулалтын талбайн байршлын зураг Ашигт малтмал, газрын тосны газар нь Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн газрын тосны хайгуулын Увс I, Хар ус II, Шарга III, Богд IV, Онги V, Нэмэгт VI, Хонгор VIII, Төхөм X хойд, Цагаан Элс XIII, Зүүнбаян XIV, Нялга XVI, Дарьганга XXIV, Чойр XXV, Цайдам XXVI, Сүхбаатар XXVII, Хар ухаа XXXVIII талбайнуудад нээлттэй сонгон шалгаруулалтыг сэргээн зарлаж байна. Дээрх талбайнуудад нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн сонгон шалгаруулалтын багц материалыг худалдан авч, түүний дараагаар Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материал ирүүлнэ. Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болох 20,000 ам.доллар (хорин мянга)-ын хураамжийг төлсөн байна. Хайгуулын талбай тус бүрийн багц материалыг худалдан авах боломжтой. Тухайн хайгуулын талбайд оролцох хүсэлт гаргах бүх оролцогчид багц материалыг заавал худалдан авсан байна. Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болон хайгуулын талбайн багц материалын төлбөрийг.дараах дансанд төлнө:
Захиалгын материалыг дараах хаягаар ирүүлнэ: Ашигт малтмал, газрын тосны газар Монгол Улс, Улаанбаатар
хот 15170, Утас:+976-77771900 Холбоо барих: Түвшинбаяр Сандагдорж Мөнгөнтөгс Лхагвадорж Ашигт малтмал, газрын тосны газар Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн хэмжээ: 1. Увс I — 19,671.6329 км² 2. Хар ус II — 22,331.3155 км² 3. Шарга III — 26,055.1646 км² 4. Богд IV — 39,028.3955 км² 5. Онги V — 32,097.7440 км² 6. Нэмэгт VI — 13,812.7014 км² 7. Хонгор VIII — 29,259.6896 км² 8. Төхөм X хойд — 20,903.6803 км² 9. Цагаан Элс XIII — 11,369.1899 км² 10. Зүүнбаян XIV — 8,698.7793 км² 11. Нялга XVI — 9,292.6736 км² 12. Дарьганга XXIV — 16,847.4728 км² 13. Чойр XXV — 18,587.9503 км² 14. Цайдам XXVI — 11,121.2628 км² 15. Сүхбаатар XXVII — 23,073.5126 км² 16. Хар ухаа XXXVIII — 11,779.5774 км² Эх сурвалж Газрын тосны хайгуулын хэлтэс Цооногийн туршилт, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Магнайбаяр Утас: 51-263963 |