Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн сонгон шалгаруулалтын зар

2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/55 дугаар тушаалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) нь газрын тосны хайгуулын арван зургаан (16) талбайд нээлттэй олон улсын сонгон шалгаруулалтыг 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зарлаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг урьж байна.

Талбайн дугаар

Талбайн хэмжээ

1

Увс I

19,782.9 км²

2

Хар ус II

27,415.1 км²

3

Шарга III

27,084 км²

4

Богд IV

29,062 км²

5

Онги V

7,936.9 км²

6

Нэмэгт VI

15,362 км²

7

Хонгор VIII

29,259.8 км²

8

Төхөм X хойд

20,847 км²

9

Цагаан Элс XIII

11,590 км²

10

Зүүнбаян XIV

8,731 км²

11

Нялга XVI

9,294.3 км²

12

Дарьганга XXIV

16,954 км²

13

Чойр XXV

18,588 км²

14

Цайдам XXVI

11,121 км²

15

Сүхбаатар XXVII

23,093.6 км²

16

Хар ухаа XXXVIII

10,148.54 км²

Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана.

Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн багц материалыг худалдан авч, түүний дараагаар Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материалыг oil-tender@mrpam.gov.mn цахим шуудангаар эсхүл доор дурдсан хаягаар биечлэн ирүүлнэ.

Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болох 20,000 ам.доллар (хорин мянга)-ын хураамжийг төлсөн байна.

Хайгуулын талбай тус бүрийн багц материалыг худалдан авах боломжтой. Тухайн хайгуулын талбайд оролцох хүсэлт гаргах бүх оролцогчид багц материалыг заавал худалдан авсан байна.

Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болон хайгуулын талбайн багц материалын төлбөрийг.дараах дансанд төлнө:

Валютын төрөл

Хүлээн авагчийн нэр

Хүлээн авагч банк

Дансны IBAN дугаар

Гүйлгээний утга

Төгрөг

АМГТГ

Төрийн сан

MN810090100900018008

Байгууллагын нэр (Регистрийн дугаар)

Үйлчилгээний төрөл (Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс эсвэл талбайн багц материалын төлбөр)

Утасны дугаар

Ам.доллар

АМГТГ

Төрийн сан

MN250090201900018007

Нэмэлт мэдээлэл

Захиалагч нь Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 2, 3, 4, 5 дугаар хавсралтуудын дагуу бэлтгэсэн захиалгын материалыг Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.2.3 ба 2.27-д тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлнэ.

Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс

20,000 ам.доллар (буцаан олгогдохгүй)-ын хураамж төлсөн баримтын хамт ирүүлнэ.

Захиалгын материалыг дараах хаягаар ирүүлнэ:

Ашигт малтмал, газрын тосны газар

Монгол Улс, Улаанбаатар хот 15170,
Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,
Засгийн газрын XII байр

Утас:+976-77771900
Цахим шуудан: oil-tender@mrpam.gov.mn

Холбоо барих:

Түвшинбаяр Сандагдорж
Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга
Цахим шуудан: tuvshinbayar.s@mrpam.gov.mn
Утас: +976-88044554

Мөнгөнтөгс Лхагвадорж
Газрын тосны хайгуулын хэлтсийн мэргэжилтэн
Цахим шуудан: munguntugs.l@mrpam.gov.mn
Утас: +976-88082894

Мэдээлэл
Уншихад: ~3 мин
Үгийн тоо: 444 үг (3278 тэмдэгт)
Уншсан: 406
Төрөл: Нийтлэл
Нийтэлсэн: 2026-07-30 12:12:27
Шинэчилсэн: 2026-07-30 12:12:52
Хуваалцах