“GAS SAFETY & TECHNOLOGY CONFERENCE–2026” ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

Монгол Улсын хийн салбарын хөгжил, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Gas Safety & Technology Conference–2026” зөвлөгөөн 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус арга хэмжээ нь “Нүүрснээс хийнд – Монгол Улсын тогтвортой эрчим хүчний аюулгүй байдлыг төлөвлөх” уриан дор болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг нэгтгэх юм.

Зөвлөгөөн Holiday Inn зочид буудлын Ballroom танхимд 09:30–16:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд хийн аюулгүй байдал, технологи, зах зээлийн орчин, салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.

Арга хэмжээнд Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагууд оролцох бол БНСУ-ын талаас KGS (Korea Gas Safety Corporation), KOICA болон хийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд оролцоно.

Зөвлөгөөний үеэр:

Монгол Улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал,Жижиг оврын хийн импорт, хадгалалт, хэрэглээний орчны шинжилгээ,Нүүрснээс хийн түлшинд шилжих шилжилтийн бодлого,БНСУ-ын хийн аюулгүй байдлын туршлага,Хийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн технологийн шийдлүүд,Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны боломжийн талаар илтгэл, танилцуулгууд хийгдэх юм. Мөн арга хэмжээний хүрээнд Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн B2B уулзалт, туршлага солилцох хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны санал солилцох уулзалтууд болно. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь Монгол Улсад хийн салбарын аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулах, дэвшилтэт технологийг нутагшуулах, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Арга хэмжээний ерөнхий мэдээлэл:

Арга хэмжээ: GAS SAFETY & TECHNOLOGY CONFERENCE–2026

Хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 13

Цаг: 09:30–16:00

Байршил: Holiday Inn Ulaanbaatar, Ballroom танхим

Холбоо барих: 51-263915

Эх сурвалж

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 265 үг (2202 тэмдэгт)
Уншсан: 43
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-05-12 10:14:48
Шинэчилсэн: 2026-05-12 15:09:02
Хуваалцах