Ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 25 дугаар салбар хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
д/д | Төслийн нэр | Захиалагч | Боловсруулагч |
1 | Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Буурал хөндийн (ХШ-65-69) алтны үүсмэл ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Гурвантөхөм ХХК | Тод молор майнинг ХХК |
2 | Увс аймгийн Тариалан сумын нутагт орших Зайсан салаа алтны 63-67-р шугамын хоорондох шороон ордын техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Хартарвагатай ХХК | Этоллмайнинг ХХК |
3 | Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших MV-017004, MV-017005 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хавчуу-2, Бурхантын жалга-1 алтны шороон ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Асланполимет ХХК | Прожектмайнинг ХХК |
4 | Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших MV-019223 дугаартай Халбас уул нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Наранбулагийн алтны үндсэн ордын Загийн худаг хэсгийг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл /ДАХИН/ | Централ могул майнинг ХХК | Ай Эм Кэй ХХК |
5 | Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Хармагтайн нэртэй цахиурын ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Эрдэсплазм ХХК | Эрдэсплазм ХХК |
6 | Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Түшлэг уулын барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Бишрэлттүшлэг ХХК | Лордмайн прожект ХХК |
7 | Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Зүүн туруун дайрганы ордын доод үргэлжлэл нэртэй барилгын чулууны ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн техник-эдийн засгийн үндэслэл | Анд интерест хаад ХХК | Үлэмж майнинг ХХК |
8 | Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Хөтөл ус-2 жоншны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Адил-Оч ХХК | Евро азиа майнз ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
Эх сурвалж
Уул уурхайн хэлтэс
Техник-эдийн засгийн үндэслэл хариуцсан мэргэжилтэн Д.Маасүрэн
Утас:51-263784