Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХХ-2026-17 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

№

Төслийн нэр

Захиалагч

Боловсруулагч

1

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Бурхан дэлийн алтны үндсэн ордод 2012-2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тооцооны тайлан.

Мандал ресурс ХХК

Мандал ресурс ХХК

2

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших Хашаатын сайр болон Жалга-2, Жалга-5 алтны шороон ордуудад 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тооцоо.

Дрэйпэр Капитал Монголиа ХХК

Металл эрэл хайгуул ХХК

3

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан сумдын нутагт орших Улаан эрэг талбайн Жалга-13, Жалга-14 алтны шороон ордуудад 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тооцоо.

Дрэйпэр Капитал Монголиа ХХК

Металл эрэл хайгуул ХХК

4

Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших Баруун барга-Овоо хайлуур жоншны ордын 2, 3-р судлуудад 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тооцооны тайлан.

Тун да шун майнинг ХХК

Эм Эн Эн Си ХХК

5

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Хонгор-II хайлуур жоншны ордод 2024-2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Си эм кингс ХХК

Бурхаа очир инвейт ХХК

6

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших “Өндөр овоо хайлуур жоншны ордын 30-р хүдрийн биет”-д (хүдрийн биет-1, 2) 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

ХТД ХХК

ХТД ХХК

7

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших Шарга-Овоогийн алтны үндсэн ордод 2026 онд гүйцэтгэсэн нөөцийн тодотгол тайлан.

Хатан цацал ХХК

Хатан цацал ХХК

8

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Сойртын алтны шороон ордод 2017 онд гүйцэтгэсэн нарийвчилсан (ХШ-01, 02, 05, 015, 4, 6, 7) хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тооцоо.

Хризопраза ХХК

Хризопраза ХХК

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

Эх сурвалж
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан
Утас:51-263707

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 294 үг (2059 тэмдэгт)
Уншсан: 177
Төрөл: Зарлал
Нийтэлсэн: 2026-11-17 15:01:15 - Мөнх-оргил Моломжамц
Хуваалцах