Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ХХ-2026-16 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

№

Төслийн нэр

Захиалагч

Боловсруулагч

1

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших “Өндөр овоо хайлуур жоншны ордын 30-р хүдрийн биет”-д (хүдрийн биет-1, 2) 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

ХТД ХХК

ХТД ХХК

2

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших Зүүн өндөр алтны үндсэн ордод 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Женри ХХК

Женри ХХК

3

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Бугантайн доод хэсгийн алтны шижирмэг ордод 1986-1989 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын нөөцийн тооцооны тодотгол тайлан.

Хишиг оргилуун ХХК

Хишиг оргилуун ХХК

4

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших “Их тохойрол” алтны шороон ордын ХШ-877-аас ХШ-863 хооронд 2024 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Платинум ланд ХХК

Платинум ланд ХХК

5

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Сүүл-Өндөр”-ийн урд үргэлжлэл хайлуур жоншны ордод 2024-2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Тайга зоне ХХК

Жи Эм прожект ХХК

6

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших Балбархайн зүүн хэсэг нэртэй хайрга-элсний холимгийн ордод 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Мөнх оргих оргил ХХК

Мөнх оргих оргил ХХК

7

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт орших “Ямбат сайр” нэртэй элс-хайрганы холимгийн ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Баян боролдой ХХК

Баян боролдой ХХК

8

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших “Сүүжийн энгэр” элс-хайрганы холимгийн ордод 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Энх орших хур ХХК

Энх орших хур ХХК

9

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Хар дов”-ын элс-хайрганы холимгийн ордод 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Зэмүү говь ХХК

Зэмүү говь ХХК

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

Эх сурвалж
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан
Утас:51-263707

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 302 үг (2145 тэмдэгт)
Уншсан: 132
Төрөл: Зарлал
Нийтэлсэн: 2026-10-06 16:01:36 - Мөнх-оргил Моломжамц
Хуваалцах