Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ХХ-2026-15 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

Төслийн нэр

Захиалагч

Боловсруулагч

1

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших “Өндөр овоо хайлуур жоншны ордын 30-р хүдрийн биет”-д (хүдрийн биет-1, 2) 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

ХТД ХХК

ХТД ХХК

2

Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших “Баян-2” нэртэй хайлуур жоншны ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Сэрүүн сайхан уул ХХК

Сэрүүн сайхан уул ХХК

3

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Зүүн сайр” элс-хайрганы холимгийн ордод 2025-2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Хөндлөн салаа дуулга ХХК

Хөндлөн салаа дуулга ХХК

4

Төв аймгийн Лүн сумын нутагт орших Аргал алтны үндсэн ордод 2024-2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тооцооны тайлан.

Алтгана ресурсес ХХК

Хан өрнөд майнинг ХХК

5

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Доод хадагтай (ХШ-0-22) алтны шороон ордод 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, нөөцийн тодотгол тооцоо.

Цариг шонхор ХХК

Цариг шонхор ХХК

6

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт орших “Жоншт өндөр” хайлуур жоншны ордод 2024-2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

ДБДМ майнинг ХХК

Олз газар ХХК

7

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших “Сайр” нэртэй элс-хайрганы холимгийн ордод 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Шүтээн цамхаг ХХК

Шүтээн цамхаг ХХК

8

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших “Ханан” нэртэй барилгын чулуу (Туф)-ны ордод 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Шүтээн цамхаг ХХК

Шүтээн цамхаг ХХК

9

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Мухар эрэг нэртэй алтны шороон орд (ХШ40-100, ХШ410-450), үүсмэл ордод 2021 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Монголболгаргео ХХК

Монголболгаргео ХХК

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

Эх сурвалж
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан
Утас:51-263707

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 304 үг (2159 тэмдэгт)
Уншсан: 50
Төрөл: Announcement
Нийтэлсэн: 2026-09-23 09:48:32 - Мөнх-оргил Моломжамц
Хуваалцах