ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар /2026.04.29/
2026-04-27 10:25:59
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ХХ-2026-06 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
|
№ |
Төслийн нэр |
Захиалагч |
Боловсруулагч |
|
1 |
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших “Хавчуу” алтны шороон ордод 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Багатаян ХХК |
Багатаян ХХК |
|
2 |
Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт орших “Баянбүрд” нэртэй талбайн “Далай сайр” алтны шороон ордод 2024-2025 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Би Эс Ай ХХК |
Би Эс Ай ХХК |
|
3 |
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Өлийн амны доод хэсэг ХШ-44-өөс ХШ-50 хооронд алтны шороон ордод 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнд хийсэн нөөцийн тодотгол тайлан. |
БМНС ХХК |
Гоулдмен прожект ХХК |
|
4 |
Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших “Дунд цагаан чулуут” алтны шороон ордод 2024-2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Би Жи Эм Би ХХК |
Би Жи Эм Би ХХК |
|
5 |
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших “Ар тамсаг-1-2” алтны шороон ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан. MV-019852 |
Эрхэс майнинг ХХК |
Жи Эм Прожект ХХК |
|
6 |
Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Өлзийт, Нарийнтээл сумдын нутагт орших “Үзүүрт” нэртэй талбайн Жалга-3, Жалга-3 Баруун, Жалга-3 Зүүн, Жалга-4А, Жалга-4Б, Жалга-5А, Жалга-5Б, Шаазгайтын ар жалга ордуудад 2024-2025 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Мөрөн майнинг ХХК |
Мөрөн майнинг ХХК |
|
7 |
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Өндөр төмөрт”-ийн хайлуур жоншны ордод 2019-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Фондминералс ХХК |
Фондминералс ХХК |
Эх сурвалж
Ашигт малтмал хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан
Утас:51-263707
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ