ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар /2026.03.12/
2026-03-11 09:02:54
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХХ-2026-03 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
|
№ |
Төслийн нэр |
Захиалагч |
Боловсруулагч |
|
1 |
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт орших “Их барчгайт” барилгын чулууны ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Күүпермен ХХК |
Күүпермен ХХК |
|
2 |
Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших “Алтан цагаан овоо” нэртэй барилгын чулууны (туф элсэн чулуу) ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Степ голд ХХК |
Уянгео ресурс ХХК |
|
3 |
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Өндөр төмөрт”-ийн хайлуур жоншны ордод 2019-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Фондминералс ХХК |
Фондминералс ХХК |
|
4 |
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Үнээтийн дэл” чулуун нүүрсний ордын Зүүн хойт хэсэгт 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Урагшлах говь ХХК |
Урагшлах говь ХХК |
|
5 |
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших “Жоншт толгой” хайлуур жоншны ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тодотгох тайлан. |
Чулуут интернэшнл ХХК |
Дүгэрэг баян ХХК |
|
6 |
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших “Хөх ам” литийн ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Мөнхбаялаг майнинг ХХК |
Эм Жи И Эм ХХК |
|
7 |
Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших “Ухаа овоот”-ын чулуун нүүрсний ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Биг могул коул корп ХХК |
Биг могул коул корп ХХК |
|
8 |
Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Бумбат”-ын алтны үндсэн ордод 2018-2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тооцоо. |
Бумбат ХХК |
Бумбат ХХК |
|
9 |
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Цагаан гозгорын бүлэг ордын Жалга-4 эртний голдирол (хш XV-XXVI) болон Лүн толгойн Жалга-1 алтны шороон ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, өмнөд жигүүрийн хэсгийн нөөцийн шинэчилсэн тооцооны үр дүнгийн тайлан. |
Монгол Экспресс Эм Эн ХХК |
Монгол Экспресс Эм Эн ХХК |
|
10 |
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Тал булаг-3” хүрэн нүүрсний ордод 2022-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Тал булгийн хөгжил ХХК |
Тал булгийн хөгжил ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
Эх сурвалж
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасан
Утас:51-263707
2026-03-11