Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд эрчимжүүлнэ

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) төрийн үйлчилгээний ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх болон авлигын эсрэг менежментийн тогтолцоог байгууллагын түвшинд нэвтрүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газартай хамтран өнөөдөр /2026.11.03/ сургалт зохион байгууллаа.

АТГ-ын ахлах комиссар С.Галбадрах “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба авлигын эсрэг менежментийн тогтолцоо” сэдвээр удирдан явуулж, АМГТГ-ын хэлтсийн дарга нар болон ахлах мэргэжилтнүүд хамрагдав.

Сургалтаар УИХ-ын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2023–2030)-ийн 10 зорилго, 47 зорилт, 207 үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төрийн албан хаагчид ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг стандартыг нэвтрүүлж эрсдэлийг бууруулах болон үйл ажиллагаандаа шударга байдлыг хэвшүүлэх чиглэлээр практик зөвлөмж өгсөн юм.

Энэхүү сургалт нь төрийн байгууллагад авлигын эсрэг менежментийн тогтолцооны талаар нэгдмэл ойлголт төлөвшүүлж, удирдах ажилтнуудын оролцоо, хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 126 үг (1088 тэмдэгт)
Уншсан: 74
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-11-03 17:30:17 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах