АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.17, 11.2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 28.1.1- 28.1.3 дэх заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай" 18 дугаар тогтоол, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/999, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1270 тоот албан бичгийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр дараах тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдэж байна. Үүнд:

ТЗ-ийн төрөл, дугаар

Анх олгосон огноо

Аймаг, сум

Талбайн хэмжээ /га/

Талбайн нэр

Эзэмшигчийн нэр

1

MV-012229

2006.11.22

Хөвсгөл, Цагаан нуур

47.5

Тэнгис гол

“Өргөн цагаан нуур” ХХК

Эх сурвалж
АМГТГ, Кадастрын хэлтэс
Тусгай зөвшөөрөл цуцлах, дуусгавар болгох, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Тэмүүлэн
Утас:51-263942


Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 216 үг (1501 тэмдэгт)
Уншсан: 106
Төрөл: Зарлал
Нийтэлсэн: 2026-06-10 14:23:54
Хуваалцах