Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
2026-03-17 15:53:57
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй аж ахуйн нэгжүүдэд
2026 оноос өмнө зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтад оролцохдоо төлсөн босго үнийг буцаан авах тухай албан хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ирүүлэхийг мэдэгдэж байна.
Хүсэлт ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
-Босго үнэ буцаан авах тухай албан хүсэлт /Байгууллагын банкны дансны мэдээлэл (дансны нэр, дугаар, банкны нэр)/
-Сонгон шалгаруулалтад оролцсон нотлох баримт / төлбөр төлсөн баримт
-Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль, журмын дагуу шалган баталгаажуулсны үндсэн дээр босго үнийг буцаан олгох болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн 263703 утсаар авна уу.
Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
СХОХ мэргэжилтэн Э.Номинчулуу
Утас: (51)- 263703
2026-03-16