Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй аж ахуйн нэгжүүдэд

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй аж ахуйн нэгжүүд нь сонгон шалгаруулалтад оролцохдоо төлсөн босго үнийг буцаан авах хүсэлтээ албан бичгээр ирүүлэх боломжтой болно.

Иймд сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй аж ахуйн нэгжүүд дараах материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад албан ёсоор хүргүүлнэ үү. Үүнд:

-Босго үнэ буцаан авах тухай албан хүсэлт /Байгууллагын банкны дансны мэдээлэл (дансны нэр, дугаар, банкны нэр)/

-Сонгон шалгаруулалтад оролцсон нотлох баримт / төлбөр төлсөн баримт

-Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль, журмын дагуу шалган баталгаажуулсны үндсэн дээр босго үнийг буцаан олгох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг АМГТГ, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн 263703 утсаар авна уу.

Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
СХОХ мэргэжилтэн Э.Номинчулуу

Утас: (51)- 263703

2026-03-16


Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 138 үг (1182 тэмдэгт)
Уншсан: 202
Төрөл: Зарлал
Нийтэлсэн: 2026-03-16 12:25:35
Шинэчилсэн: 2026-03-16 15:03:54
Хуваалцах