Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны 157 баримт бичгийг хянан, баталгаажууллаа
2026-09-03 09:06:24
Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч нар Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4-т заасны дагуу цацрагийн үүсгүүр хэрэглэгч Аж, ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө зэргийг хянаж, баталгаажуулж байна.
2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157 баримт бичгийг хянаж баталгаажуулсан бөгөөд үүнийг дараах хүснэгтээр харуулав.
|
Баримт бичгийн нэр, төрөл |
Нийт |
Шинээр |
Шинэчлэн |
|
Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм |
44 |
19 |
25 |
|
Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр |
38 |
15 |
23 |
|
Цацрагийн хамгаалалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө |
37 |
14 |
23 |
|
Цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө |
38 |
14 |
24 |
|
Нийт |
157 |
62 |
95 |
Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэс
Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч А.Энхбаатар
Утас:92093599