Хэлтсийн үйл ажиллагааны стратегийн зорилт:

Агентлагийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт, үнэлгээ хийх, дотоод аудит хийх, статистик мэдээллийг боловсруулах;

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод хяналт, дотоод аудит хийх болон статистик мэдээллийг боловсруулах үндсэн үүргийг хүлээж, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналт шалгалт, дотоод хяналт шинжилгээний тогтолцоог буй болгох, удирдлагын шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, шаардлагатай статистик тоон мэдээллээр удирдах дээд байгууллага, иргэдийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн үйл ажиллагаа нь удирдлагад шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, ажилтнуудын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэнэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний шууд хэрэглэгч нь газрын дарга, дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.

Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:

Албан тушаал Овог нэрс Утас         Өрөөний дугаар И-мэйл хаяг
1 Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Пүрэвдоржийн Цэрэнлхам 263706 /311a/ tserenlkham.p@mrpam.gov.mn
2 Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн Ганболдын Мөнхмаргад 263927 /312/ munkhmargad.g@mrpam.gov.mn
3 Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Цэдэнсодномын Содцэцэг 263927 /312/ sodtsetseg.ts@mrpam.gov.mn
4 Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Норовчойжоогийн Эрдэнэцэцэг 263927 /312/ erdenetsetseg.n@mrpam.gov.mn
5 Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Лувсанцэрэнгийн Бадамханд 263927 /312/ badamkhand.l@mrpam.gov.mn
6 Статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Сэнгээгийн Баатарцогт 263927 /312/ baatartsogt.s@mrpam.gov.mn